Khongoryn els (Khongor Sand dunes)

Khongoryn Els are some of the largest and most spectacular sand dunes in Mongolia. The dunes are about 180km from Dalanzadgad. It is located in Sevrei and Bayandalai soums of Umnugovi province. Sand dunes stretches for about 180 kilometers behind the Sevrei and Zuulun ridges from northwest to southeast. The widest part of the sand is 27 kilometers in the northwestern part, and the narrowest is 800 meters in the central part. When you get to the top of the sand dunes, you can see hundreds of dunes.

 

You can climb to the top of the dunes with a lot of effort and then slide back down. The views of the desert from the top are wonderful. If you look at the entire vicinity of Khongor sand dunes, you can see a rocky mountain in front, sand dunes in the middle where no plants can grow. Buta green oasis with a river flowing on the north side looks very beautiful. The floodwaters from the Zuulun Mountains make a path through the sands of Khongor and soak into the soil, forming streams called Seruun Bulag and Arganga Bulag at the northern edge of the sand, then re-emerge on the ground and flow more than 10 kilometers to the west along the edge of the sand, which is called the Khongor River. There are several tourist camps located behind the sands dunes. From there, you can ride horse or camel to Khongor sand dunes. Tourist camps are located 5–17 kilometers away from the sand dunes, as sandstorms make difficult to see surrounding on a windy day. On a windless and sunny day, the golden yellow sand of Khongor is really beautiful. When traveling through sand dunes, start at the nearest hill, and it is easiest to follow the crest of the hill from one hill to the other. Because of the loose sand, it is difficult o climb steeply, and the legs get tired easily. In old days, the saxaul trees in the Khongor sand area were very tall and dense. It is said by the local elders that they could not find their camels in that saxaul forest. You can also spot a number of petroglyphs on the cliffs of Sevrey mountain, including a hunter on four horses chasing five ibex. The bow and arrows are simple in shape and may be Bronze Age bows, researchers believe.

 

Duut Mankhan (Singing dunes): Highest dune is called singing dune. Standing on the top of this sand dune, which is higher than the 9th floor of an apartment building, you can clearly hear the sounds of people and animals blowing in the wind. Cars on the ground look like tiny bugs when you look down from the top. Lying on the dune, you can hear the sound of the gentle wind blowing the sand dunes like airplanes taking off. This sound is made when the sand warmed by the sun gently slides in the wind. So, locals call it “Singing dune”.

 

 

 

ХОНГОРЫН ЭЛС

Товч мэдээлэл: Өмнөговь аймгийн Сэврэй, Баяндалай сумдын нутагт орших бөгөөд Сэврэй, Зөөлөнгийн нурууны араар 180 орчим километр үргэлжилдэг элсэн манхан юм. Баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баянбүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Зөөлөнгийн нуруунаас буусан үерийн ус Хонгорын элсний дундуур зам гарган нэвт урсаж хөрсөнд шингээд, элсний хойд захад Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхийг үүсгэн газар дээр дахин гарч баруун тийш элснийхээ хаяагаар 10 гаруй километр урсдаг бөгөөд үүнийг Хонгорын гол хэмээнэ. Хонгорын элсний ар талд хэд хэдэн жуулчны баазууд байрлах бөгөөд тэндээс морь тэмээгээр аялан Хонгорын элс хүрнэ. Ширүүн салхитай өдөр элсэн шуурга дэгдвэл эргэн тойрон нь харагдахгүй болдог тул жуулчны баазууд 5–17 километр хүртэл алслан байрладаг. Салхигүй нартай өдөр яг л газар нэлийтэл дэлгэн асгасан алт шиг гялалзан харагдах Хонгорын элс үнэхээрийн үзэсгэлэнтэй. Элсэн манхнаар аялахдаа хамгийн ойр байх толгод дээр эхлэн хажуулдан явж гарах бөгөөд нэг оройгоос нөгөө орой руу толгодын хярыг даган явбал дөхөм болно. Сул нүүдэллэдэг элс учраас эгц авирах боломжгүй, хөл шигдэн амархан ядардаг. Эрт үед Хонгорын элс хавийн заг асар өндөр, шигүү байжээ. Тэрхүү заган дотроос тэмээгээ олдоггүй байсан тухай нутгийн уугуул хөгшид хуучилдаг. Сэврэй уулын хаднаа нэлээд олон тооны хадны сүг зураг байх бөгөөд тэр дунд таван янгирын араас хөөж намнаж яваа дөрвөн морьтой анчныг дүрсэлсэн зураг бий. Нум сум нь энгийн хэлбэртэй бөгөөд хүрэл зэвсгийн үеийн нум байж болох юм гэж судлаачид үзжээ.

 

Дуут манхан: Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэнэ. Орон сууцны 9 давхараас ч өндөр сүрлэг харагддаг энэ элсэн манхны оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно. Орой дээрээс доошоо харахад бэлээр байх машин тэрэг хүртэл өчүүхэн жижиг хорхой мэт харагддаг нь сонин. Элсэн дээр дээш харан хэвтэхэд дүнгэнэн нисэх агаарын хөлгийн чимээ сонсогддог. Хаанаас онгоц гарч ирэх юм бол хэмээн хүлээхэд онгоцны бараа үл үзэгдэх бөгөөд энэ дуу нь элсэн манхны зөөлөн салхины аясаар хийсэх чимээ болохыг мэднэ. Наранд халсан элс салхины аясаар зөөлөн гулсахад энэ чимээ гардаг ажээ. Тийм ч учраас нутгийнхан “Дуут манхан” хэмээжээ. Өмнүүр нь дүнхийх Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг хэмээн нутгийнхан шүтэж ирсэн домогтой тул “хатан” хэмээх өргөмжлөлтэй болжээ. Сэврэй сумтай хил залгаа Ноён сумын Толь хад, Ноён богд уул, Хатан Сэврэй, Хонгорын элс дөрвийн тухай ийм нэгэн домог бий. Эрт цагт нутгийн нэгэн ноён ааш муутайгаараа алдартай Сэврэй хэмээх эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар хатнаа алс газар цөлөх болжээ. Уурлаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр харгалзуулан алс газар явах замдаа толио шидэж орхитол толь нь олон хэсэгт бутран хагарсны нэг нь Толь хадыг үүсгэсэн гэдэг. Ааштэй хэмээн адалсан ч гэлээ амьдран дассан хатнаа санагалзахдаа ноён тэрхүү Толь хаднаа ирж хатныхаа царайг хардаг байсан учраас хожим урдхан талд нь Ноён хэмээ уул болон үлджээ. Харин Сэврэй хатан алс газар цөлөгдөөд байхдаа өдөр бүр ихийг бодон гуниглаж, голын эрэг дээр очин гил хар гэзгээ самнан санаашран суудаг болжээ. Түүнийг харгалзан ирсэн цэргүүд дотроос Хонгор гэдэг нэртэй нэгэн баатар эр хатны тийнхүү гуниглан суухыг өрөвдөн харсаар сэтгэл алдран дурлажээ. Хонгор баатар бүхнийг умартан хамтын амьдралаа шинээр эхлэн энэ нутагт эзэн сууя хэмээн хэчнээн ятгавч Сэврэй хатан Хонгор баатарын үгийг үл тоон улам ихээр гуниглан дуу аялдаг байжээ. Тэгсээр олон жил өнгөрч, Толь хад ч сааралтан бүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд гол руу очдог замын чулуу болгоныг элгэн доороо хийн элсэн манхан болж хувирсан гэдэг.